Тэндчилгээ
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН-ын нийт хамт олны өмнөөс Та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Энэ цаг мөчид Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 48 дэх жилтэйгээ золгож байна. 1976 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийтдээ 42 мянга гаруй залуу хосын гал голомтыг бадрааж, хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулжээ.
Улс эх орны үнэт зүйл бол гэр бүл юм. Тиймээс гэр бүлийн сайн сайхны төлөө хийж буй бидний үйл ажиллагаа хамгаас чухал, нандин, харуцлагатай ажил юм. Олон жилийн түүхтэй энэ сайхан өргөөнийхөө үйл ажиллагааг уламжлал шинэчлэлийг хослуулан байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд Монгол улсын засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс гэр бүл залуучуудын талаар баримталж буй бодлого, стратеги хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажиллаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр бүлийн боловсрол олгох танхимын болон ганцаарчилсан сургалт зөвлөгөөг залуучууд, өсвөр насныханд тогтмол өгч байна.
Бид үйлчилгээнийхээ нэр төрөл, цар хүрээг жил тутам өргөжүүлж уламжлалыг хадгалж, шинэчиллийг нэвтрүүлэн 2023 оны 12 сард Онлайн хурим зохион байгуулж Франц улсад ажиллаж амьдарч байгаа хосын гэрлэх ёслолын ажиллагааг шууд дамжуулалтаар амжилттай зохион байгуулан ажиллалаа. Мөн Очир-эрдэнийн хурим, Алтан хурим, Мөнгөн хуримын ёслолыг зохион байгуулж, 2024 оноос хуримын тэмдэглэлт ойн Есөн эрдэнийн хуримын ёслолын ажиллагааг шинээр зохион байгуулан ажиллаж байна.
Гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, сурталчлах зорилгоор Нийслэлийн ойн баярын өдөр, Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хайрын амлалт”, “Аз жаргалтай гэр бүл”,” Хос багана” гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг болон уламжлал болсон ажлуудаа үргэлжлүүлэн шинэчилсээр тогтмолжуулсан. Гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж гэр бүлд нөлөөлөх нөлөөллийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Мөн дүүргүүдийн ИТХ, Улсын бүртгэлийн хэлтэсүүдтэй хамтран Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ёслол зохион байгуулж байна.
Манай хамт олон мэргэжлийн түвшинд таны зол жаргалтай мөчийг мөнхлөн, хэзээч мартагдахгүй нандин дурсамжийг бий болгохын төлөө хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг мэргэшсэн баг хамт олон юм.
Монгол улсын гэр бүл бүхэн түвшин сайхан байж, үйлс мөр нь амжилт бүтээлээр бялхаж, үр хүүхэд, ахан дүүсээ энэрч, амьдрал нь аз жаргалаар гэрэлтэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн: ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ЗАХИРАЛ М.УЯНГА
Тэдээ Тэдээлэл
Түгээмэл Асуултууд
Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслолын захиалга өгөхөд бүрдүүлэх бичиг баримт болон шаардлагатай зүйс юу байдаг вэ?
● Албан ёсоор хосууд гэрлэлтээ бүртгүүлсэн байх шаардлагатай. /Эх хувиар болон Е-монголиараас файлаар байж болно/
● Та хуримын ёслол хийх өдөр, цагийг сонгон товлосон байх.
Гэрлэх ёслолын ордоны үйлчилгээний ёслолын төлбөр хэд байдаг вэ?
● Ажлын өдөр ажлын цагаар /6/1ээс – 8/31 хооронд 07:00-16:00 цаг, 9/1 – 5/31 хооронд 08:-17:00 цаг /- 1 690 000₮,
● Амралтын өдөр болон ажлын өдрийн морь цагт, ажлын бус цагаар - 1 890 000₮
● Нийтээр амрах баярын өдөр, дангаараа Дашнямтай, Балжиннямтай билэгт сайн өдөр 2 200 000₮,
● Намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны Балжинням Дашням давхацсан өдөр 2 500 000₮,
● Явуулын хуримын үйлчилгээ, онлайн хуримын ёслолын үйлчилгээ - 2 500 000₮
Гэрлэх ёслолын ордонд хэдэн сарын өмнөөс захиалга өгч болдог вэ?
● Оны эхний ажлын өдрөөс эхлэн бүтэн жилийн захиалга авч байна.
Ёслолын төлбөрт юу ордог вэ?
● Ёслол удирдагч
● Ерөөлч, магтаалч, морин хуурч
● Дүрс бичлэг, флашин дээр буулгах
● Нэрийн зургийн цомог
● 30х40 хэмжээтэй жаазтай зураг - 1ш
● Машины чимэглэл
● Ёслолд ирсэн зочдод идээний дээж /ааруул, сүү/
● Бэлэг дурсгал
Тэмдэглэлт ойн хурим гэж ямар хуримыг хэлэх вэ?
● Ган эрдэний хурим /10 жил/
● Танан эрдэний хурим /15 жил/
● Номин эрдэний хурим /20 жил/
● Мөнгөн эрдэний хурим /25 жил/
● Сувдан эрдэний хурим /30 жил/
● Шүр эрдэний хурим /35 жил/
● Оюу эрдэний хурим /40 жил/
● Зэс эрдэний хурим /45 жил/
● Алтан эрдэний хурим /50 жил/
● Очир эрдэний хурим /55 жил/
Бусад анхаарах зүйл юу байдаг вэ?
● Ёслолын өдөр 2 хос, 2 бэргэн захиалсан цагаасаа 30 - 40 минутын өмнө ирж ёслолын бэлтгэлээ хангана.
● Хүргэн бэрийн тал нийтдээ 40 - өөс илүүгүй зочидтой ирсэн байна. Энэ нь ёслолын болон зочлолын танхимын багтаамж бусад зүйлстэй холбоотой.
● Ёслол хийх өдрөөс 2 - 3 хоногийн өмнө /ажлын өдөр, ажлын цагаар/ үнийн дүн орсон машины чимэглэлээ ирж авах!
● Зогсоолд 3 машин үнэ төлбөргүй, бусад машин 1 цагийн 1000төгрөг